Төрийн ордонтой танилцлаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн урилгаар Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөл УИХ-ын нэгдсэн чуулган, төрийн ордны үйл ажиллагаатай танилцлаа.Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойг угтан салбартаа олон жил, идэвх зүтгэл гарган ажиллаж буй  арга зүйч Б.Оюунчимэгийг  БСШУСЯ-ын “ЖУУХ БИЧИГ”-ээр,эмч Г.Намнангивийг ЭМЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.