Айзам- Аэробек тэмцээн

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойн хүрээнд тус дүүргийн 223 дугаар цэцэрлэгийн захиргаа цэцэрлэгийн багш нарын дунд “Аэробик”-ийн тэмцээнийг зохион байгуулав. Энэхүү тэмцээнд дүүргийн 8 цэцэрлэгийн багш нар оролцож, авьяас ур чадвараараа бусдыг манлайлан Б.Оюунцэцэг эрхлэгчтэй 49-р цэцэрлэг 1 байр, Ж.Болортуяа эрхлэгчтэй 65-р цэцэрлэг-2 байр, С.Гэрэлмаа эрхлэгчтэй 134-р цэцэрлэг 3 байранд тус тус шалгарлаа. Тэмцээний үйл ажиллагааг хүндэтгэн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, СӨБ хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцсон. Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр Боловсролын хэлтсийн дарга хэлэхдээ: Энэхүү тэмцээнийг багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулах бөгөөд багш нарын биеийн хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо сайханд тустай үр дүнтэй ажил болохыг тодотгосон.