Танилцуулга

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 05 сарын 18-ны өдрийн тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар барьсан 60 хүүхдийн 2 цэцэрлэгийн барилгыг худалдан авахаар болсноор Хан-Уул дүүргийн 223 дугаар  цэцэрлэг  үүсгэн байгуулсан.

 Тус  цэцэрлэг нь 2015 оны 10 сарын 6-ны билэгт сайн өдөр албан ёсоор нээсэн, дүүргийн отгон цэцэрлэгүүдийн нэг билээ. Одоо  6 бүлэг 150 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн 2 байртай, 32 багш ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.Хан-Уул дүүргийн 16-р хорооны Буянт-Ухаа 1 хороололын 2-5 насны 265 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.



Хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх Уран хөдөлгөөнт гимнастикийн дугуйланг амжиллтай хичээлүүлж цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд уламжлал болгон байгууллагддаг уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд удаа дараа амжилт гаргасан.

2016 оны Дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 2 байр

2017 оны Дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1 байр

2018 оны Дүүргийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 1 байр


Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 228
Энэ 7 хоногт 96
Энэ сард 277
Нийт зочилсон 7975